Төрийн албаны зөвлөл иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцжээ. Тухайлбал, иргэн Ц.Мөнхбат Архангай аймгийн Засаг даргын гаргасан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус хэмээн гомдол ирүүлснийг хянан хэлэлцсэн байна. Улмаар Архангай аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Захиргааны тухай хуулийг илтэд зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн иргэнийг ажилд нь эргүүлэн томилохоор тогтов. Мөн Завхан аймгийн Завханмандал сумын газрын даамлыг хууль бус томилгоотой байна гэх иргэний гомдлыг хянан хэлэлцээд зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөхөөр тогтоол баталлаа.