Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон Х.Даржаа нарыг бусдыг залилсан гэм буруутайд тооцож, хорих ял шийтгээд буй билээ. Харин шийтгэх тогтоолыг дээрх хоёр хүн болон тэдний өмгөөлөгч нар эс зoвшooрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон шийтгэл шүүгдэгч хоёр хүний гэм бурууд тохирсон гэж дүгнэн, ялыг нь хэвээр үлдээлээ.
Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бoгooд Баянгол дүүргийн Эрүүгийн хэр- гийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэргийг хэлэлцсэн билээ. Улмаар тэднийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг тooрoгдүүлж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсон. Ингээд Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад таван жил зургаан сар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзлээ.