Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэлээ. Зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутгийн замд хоёр хүн гэмтсэнийг тус албанаас мэдээлэв. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт өчигдөр 08.00 цагийн орчимд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа. Үүнээс гадна Баянхонгор аймагт мотоциклтой залуус мөргөлдөж, нэгнээ хүнд гэмтээжээ. Энэ өдөр гудамж замын хяналт шалгалтаар архидан согтуурсан үедээ үедээ жолооны ард суусан 73 хүнийг саатуулж, өөрийгөө гэмтээх болон, бусдыг дайрч, мөргөхөөс урьдчилан сэргийлж чаджээ. Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгч, хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг өдөр бүр анхааруулж, хөдөлгөөний аюулгүй байдлын хангахыг байнга сануулж, зарим үед арга хэмжээ авч буй. Гэвч зарим иргэн согтуугаар машин барьж, улмаар өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулсан тохиолдол багасахгүй байгааг цагдаагийнхан хэлж байна.