Коронавирусийн халдвар авсны дараа болон түүний эсрэг вакцин хийсний дараа хүний биед эсрэг биет үүсдэг. Харин тэдгээр эсрэг биетүүд хоорондоо ялгаатай аж.
Өвчний үеэр дархлаа нь вирусийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдэд эсрэг биет үүсгэх хандлагатай байдаг бол вакцин нь илүү сонгомол байдлаар үйлчилдэг. Өөрөөр хэлбэл вакцин вирусийн халдварын түрэмгий байдал хамаардаг бүрэлдэхүүн хэсгүүдэд эсрэг биет үүсгэдэг аж.
Өвчний үр дүнд бие организмд үүссэн эсрэг биет нь үргэлж үр дүнтэй хамгаалалт болж чаддаггүйг эмч нар тэмдэглэжээ. Энэ нь хүний дархлааны тогтолцооны ерөнхий байдал, өвчин хэр хүнд байсан зэргээс ихээхэн хамаарна. Хэрэв бие суларч, вирус дархлааг даван гарвал эсрэг биет нь олноор үүсэж болох ч зөв хөгждөггүй бөгөөд "өндөр чанарын” бус байдаг аж. Хүн дунд зэргийн хүндрэлтэй өвдсөний дараа сайн чанарын эсрэг биетүүд үүсдэг. Харин хүнд бөгөөд нэн хүнд өвдвөл коронавирус дархлааг зүгээр л тойрч гараад зогсохгүй эсрэг биетүүд бүр үүсдэггүй ч тохиолдол байдаг.
Эрдэмтдийн онцолж буйгаар вакцин хийсний үр дүнд бие организмд үүсдэг эсрэг биетүүд илүү үр дүнтэй байдаг аж. Вакцинжуулалтын үед дархлаа тодорхой антигенд эсрэг биет үүсгэхээс авахуулаад эсийн ой санамж хүртэл бие болдог.
Өвчний дараах эсрэг биет ба вакцинжуулалтын явцад үүссэн эсрэг биетүүдийн хооронд зөрчилддөггүй аж. Коронавирусийн халдвар авсны дараа вакцин хийлгэвэл ямар ч аймшигтай зүйл тохиолдохгүй бөгөөд харин ч дархлаа улам нэмэгдэж, вирусийн хүнд хамгийн аюултай бүрэлдэхүүн хэсгүүдээс хамгаалах чадвартай болдог юм байна.