“IKEA” компанийн Франц дахь салбар ажилчдаа хууль бусаар тагнасан тул 1.2 сая ам.долларын торгууль төлөх болжээ. Энэ тухай Мягмар гарагт Ouest-France сонин мэдээлэв.
Сонинд бичсэнээр компанийн гүйцэтгэх захирал асан Жан-Луи Байог хоёр жилийн хорих ялаар шийтгэж, 50,0 мянган еврогийн торгууль ногдуулсан байна. Тус компанийн удирдлага нь ажилчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилд орох гэж буй хүмүүстэй холбоотой "хувийн мэдээллийг нууцаар цуглуулж" байсанд ийнхүү шийтгэл оноосон байна.
“IKEA”-ийн толгой компаниас гаргасан мэдэгдэлд “ажилчдын хувийн орон зайд халдах явдлыг таслан зогсоох арга хэмжээ авна” хэмээсэн байна.