Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааны үер PCR-ийн шинжилгээг төлбөртэй авдаг болох гэж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Т.Доржханд асуусан юм.
Үүнд ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр дараах хариултыг өглөө. Тэрээр "Одоогоор PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэгээрээ хийгдэнэ. Чартер нислэгээр зорчих гэж байгаа ч юм уу, сайн дураар хийлгэх тохиолдолд төлбөртэй байх санал яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй байна" гэв.