Улаанбаатар хотын музей “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээлийг хүргэж буй. Тус бүтээлээр хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон хэмээн албаныхан мэдээллээ. Эл анимэйшин “Марчаахай Нийслэл хүрээнд”, “Социалист Улаанбаатар”, “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн анхны анимэйшнээ өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын музейн YouTube хуудсанд нийтэлсэн. Харин “Социалист Улаанбаатар хот” цувралыг дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд хүргэсэн бол сүүлчийн цуврал болох “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” анимэйшнээ зургадугаар сарын 11-нд байршуулжээ. Иргэд нийслэл хотынхоо үүх түүхийн талаар мэдлэг олгох, сонирхолтой, бүтээлч ажлыг хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотын музейн YouTube сувагт хандаарай.