Коронавирусийн халдварын үндсэн гурван шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа тухай эрдэмтэд илрүүлсэн тухай “Mirror”мэдээлэв.
Халдвар эхэндээ хуурай ханиалгах, халуурах, сульдах шинж тэмдэгтэй байсан бол одоо олон хувилбарт орсон вирус хоолой өвдөх, хамар битүүрч, нус гоожих шинж тэмдгээр илрэх болсныг Лондонгийн Хааны Коллежийн эрдэмтэд баталжээ.
Иймээс хүмүүсийг өөрийнхөө биеийн байдлыг анхааралтай ажиглахыг эрдэмтэд анхааруулж байна. Энэтхэгт анх илэрсэн коронавирусийн хамгийн халдвартай, аюултай хувилбар болох “дельта” мутац нь ийнхүү улирлын чанартай ханиадны шинж тэмдгийн дор “нуугдах” болжээ.
Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд жирийн ханиад мэт шинж тэмдэгтэй хүмүүс коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, "бусдад халдвар тараахгүйн тулд олон нийтийн газар очихгүй байхыг" уриалжээ.