Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Замын-Үүд-Эрээний чиглэлд нүүрс тээвэрлэж явсан хүнд даацын машины ачаан дор мах нууж гаргасан хэргийг илрүүлжээ. Энэ тухай албан эх сурвалжаас тодруулахад “Батхүү, Жавхлан гэдэг хоёр хүн их хэмжээний ямааны мах нууж хил гаргасныг шалгаж байна. Уг хэрэгт Замын-Үүдийн гаалийн байцаагч Бат-Эрдэнийг холбогдуулан мөрдөн байцаалт явуулж байгаа” гэлээ.
Өнгөрсөн өвөл их хэмжээний ямааны мах хилээр гаргахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Төгсбаяр, хэлтсийн дарга Э.Мөнхөө, байцаагч Д.Анхтуяа нарын албаны эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр нөлөөлжээ. Т
эдний хууль зөрчсөнийг АТГын шалгалтаар тогтоосон ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд эрүүгийн хэрэг үүсгэлгүй өнгөрсөн аж.
Г.РАВЖАА