Нэг хоногт халдварын улмаас 10 иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрөөс эхлэн нас барж байгаа хүмүүсийн нас, хүйс, эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан гэх мэдээллийг 11:00 цагийн мэдээллийн үеэр өгөхгүй болсон гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэв. Учир нь тухайн хүмүүсийн ар гэр болон хүний эрхийн байгууллагын зүгээс тус мэдээллүүдийг хязгаарлах хүсэлтийг ирүүлсэн тул ЭМЯ хүндэтгэлтэй хандаж зөвхөн тоог хэлэхээр болсон байна. Өмнө нь нас барсан хүмүүсийн нас, хүйс болон хаана нас барсан талаарх мэдээллийг өгдөг байсан бол өнөөдрөөс ийнхүү мэдээллэхгүй болж байна.