“Номын баяр-2021” энэ сарын 11-13-ны өдөр “Илүү их уншъя” уриатайгаар УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй. Эл баяраар номын зохиолчид өөрсдийн бичсэн номдоо гарын үсгээ зурж өгдөг бөгөөд, бүх ном зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр зарагддаг аж. 15 жил үргэлжилсэн тус баяр 2020 онд цар тахлын улмаас завсарлаж байсан. Тиймээс иргэдийн дунд хүлээлт үүссэн үү гэлтэй баярын эхний өдөр Сүхбаатарын талбайд иргэд идэвхтэй очиж байна.