“Их долоо”-ийн (G7) удирдагчид дэлхийн улс орнуудад дор хаяж 1 тэрбум тун коронавирусийн эсрэг вакцин хандивлахаа Карбис Бэй хотод хийх уулзалтын үеэр мэдэгдэх гэж байна. Холбогдох мэдээллийг Их Британи улсын Ерөнхий сайд Борис Жонсоны ажлын албанаас өнөөдөр гаргалаа.
"Дээд хэмжээний уулзалтын үеэр G7-ийн төрийн тэргнүүн нар тараах мөн санхүүжүүлэх замаар 1 тэрбум тун коронавирусийн эсрэг вакциныг дэлхийд өгөхөө мэдэгдэхийн сацуу эл зорилгодоо хүрэхийн тулд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулна" гэж Даунинг Стрит мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Их Британи Улс ирэх онд 100 сая тун вакцин хандивлах бөгөөд үүнээс таван саяыг нь 9-р сарын эцэс гэхэд ядуу буурай орнуудад илгээх аж. Төлөвлөж буй дүнгийн 80 хувийг Их Британи олон улсын COVAX санаачилгаар дамжуулан тараах юм.
“Их долоо”-нийн дээд хэмжээний уулзалт Английн Корнуоллын гүнлэгт өнөөдөр эхэлж энэ сарын 13-нд өндөрлөх юм.