Их Британи ба Европын Холбоо (ЕХ) Брекситээс хойш Умард Ирландад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зохицуулалтын талаар тохиролцож чадаагүй бөгөөд энэ асуудлаар өөрсдийнхөө байр суурьнаас бие биенийгээ сүрдүүлжээ. Энэ тухай Rueters мэдээлэв.
Лондон, Брюсселийн хооронд өрнөсөн халуухан эл хэлэлцүүлэг Их Британийн бусад хэсгээс Хойд Ирланд руу махан бүтээгдэхүүн импортлохтой холбоотой бөгөөд хэвлэлд “хаимны дайн” хэмээн нэрийдэх болоод байна. Их Британийн Brexit-ийн (Их Британи ЕХ-оос гарах) асуудал эрхэлсэн сайд Дэвид Фрост, Европын Комиссар Марос Сефкович нар маргааныг шийдвэрлэхээр тохиролцоонд хүрэхийг оролдсон боловч үр дүнд хзрээгүй байна.
“Урагшилсан зүйл алга. Гэхдээ унаж, бүтэлгүйтсэн ч юм байхгүй. Бид үргэлжлүүлэн хэлэлцсээр байна " гэж Фрост сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр хэлэлцээр амжилтанд хүрэхгүй тохиолдолд Лондон үйл явдлыг цааш нь хөгжүүлэх бүх хувилбаруудыг авч үзэхэд бэлэн байна гэжээ. Их Британи Умард Ирландад бүтээгдэхүүнээ хялбаршуулсан байдлаар хүргэх давуу эрхийн хугацааг дангаараа сунгахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Брюссель эл асуудалтай холбогдуулан хууль зүйн талаас нь илүү анхаарч асуудлыг шүүхэд шилжүүлэх эсвэл квот тогтоосноор дуусгавар болгоно гэж анхааруулсан байна.
Хойд Ирланд нь Их Британийн Европын холбоотой газраар холбогдсон цор ганц хил учраас хяналт шалгалтгүй бараа бүтээгдэхүүн тус холбооны зах зээлд нэвтрэхээс Брюссель болгоомжилж байна.
Их Британи нь бараа бүтээгдэхүүн тэр дундаа хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнд тавигдах Европын холбооны стандарт хяналтыг энэ зургадугаар сарыг дуустал зогсоосон нь ийнхүү “хаимны дайн” гэгдэх маргаан үүсэх шалтгаан болжээ.
Британийн вант улсын бүрэлдэхүүн хэсэг Умард Ирланд нь “Brexit”-ээс хойш ч гэсэн Брюссель, Лондонгийн хооронд байгуулсан гэрээний дагуу ЕХ-ны гаалийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэвээр үлдсэн бөгөөд Их Британи бүс нутаг, эдийн засгийн нэгдмэл байдлаа хамгаалах үүднээс эл асуудалд хандаж байгаа аж.