Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай явж буй бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 15-наас эхэлнэ гэнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах аж. Эхний нислэгийг долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.