Монгол, Орос, Канад гурван улсын дунд хэдэн жилийн турш зарга үүсгэж буй Монголын “Дорнод” ураны ордтой холбоотой маргаан хувьцаа эзэмшигчдээр хүрээгээ тэлж эхэлжээ. Хоёрдугаар сарын 23-ны өдөр “Хан ресорс” компанийн 40 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид ОХУын “АРМЗ” компаниас 80 сая канад доллар нэхэмжилж, Онтариогийн Дээд шүүхэд өгснийг албан ёсны сайтад нь мэдээлжээ.
Тэд Канадын уул уурхайн компанийн хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлсэн, хувьцааны үнийн уналтад түлхэц үзүүлсэн гэсэн үндэслэлээр ураны том олборлогч болох ОХУ-ын төрийн өмчит АРМЗ компанийг буруутгасан байна. Энэхүү шүүхийн зарга нь Канадын ураны томоохон олборлогч компанийн хяналтын багцыг худалдан аваад удаагүй байгаа “Bay Street”-тэй хамтран ажиллахаар төлөвлөж, чамгүй их хөдөлмөрлөсөн Оросын компанид хүнд цохилт болж буй бололтой.
“Хан Ресорс инк” үүнээс өмнө буюу өнгөрсөн жил АРМЗ-ийн эсрэг мөн шүүхийн зарга үүсгэсэн бөгөөд 300 сая канад долларыг нэхэмжилсэн ч ОХУ-ын Хууль зүйн яам нэхэмжлэлийг хүлээн авахаасаа татгалзсан аж.
Д.ОЮУН