Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн саналын дагуу Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газрын энэ шийдвэрийг тус газрын дарга эс зөвшөөрч шүүхэд хандсан юм. Түүнийг ажлаас халсан нь хууль бус гэж анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс удаа дараа тогтоосон аж.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өнгөрсөн оны арван хоёрдугаар сард дахин гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 709 дүгээр тогтоол хууль зөрчөөгүй, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй болно гэсэн эцсийн хариуг Ерөнхий шүүгч Ц.Зориг өгсөн байна.
Г.РАВЖАА