Эмнэлгийн дарга нар Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшсан тухай мэдээлэл дуулиан тарьж байна. Энэ хэрэгт сэжигтнээр татагдсан эмнэлгийн дарга нарт ямар хариуцлага тооцсон талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас тодрууллаа.
-Мөнгө төгрөг завшсан хэрэгт холбогдсон дарга нарт та яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
-Би энэ мэдээллийг хэвлэлээс л уншиж байна. Үүнтэй хол боотойгоор надад албан ёсоор ирсэн нэг ч мэдээлэл алга. Холбогдсон хүмүүс буруутай эсэхийг шүүх, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл тогтооно. Эмнэлгийн дарга нарын толгойг илсэн юм байхгүй. Буруутай нь нотлогдвол томилсон дарга нартаа хариуцлага тооцно.
-Дарга нар 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байна гэж дууллаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнд тавих хяналт тийм сул байдаг хэрэг үү?
-Даатгалын сангийн мөнгөнд хяналт тавих эрх бидэнд байхгүй. Төрийн сангаар дамжиж мөнгө нь эмнэлгүүд рүү шилждэг учир Эрүүл мэндийн яаманд ямар ч хамааралгүй болчихдог. Даатгалын сангийн мөнгөнд хяналт тавих механизмыг нарийн болгох хэрэгтэй.
Э.Энх