“Анод” банкны захирлуудтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш гурван жил болж байна. 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг Ганцхудагт хорьж, Эрүүгийн хуулийн 148,150,156 дугаар зүйл ангид заасан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт татсан юм. Тэднийг хагас жил орчим хорьж, эрүүл мэнд нь муудсан гэх үндэслэлээр батлан даалтад гаргасан.
Мөрдөн шалгах явцад тус банкны Тамгын газрын дарга асан Л.Уламбаярыг гэм буруутайд тооцон Ин терполоор эрэн сурвалжилж эхэлсэн юм. Тэрбээр АНУ-аас улс төрийн орогнол хүссэн ч тус улсын холбогдох албаныхан эс зөвшөөрсөн тул эх орондоо ирсэн. Банк дампууруулах нөхцөл байдалд хүргэн, олон мянган хадгаламж эзэмшигчийн мөнгийг хууль бусаар ашиглаж улсад 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийн гэм буруутан нь хэн бэ гэдгийг тогтоох шүүх хурал удахгүй болно.
1 Э.Гүр-Аранз “Анод” банкны ТУЗийн дарга асан, Зүйл анги ЭХ-ийн 148.4,150.3,156.3
2 Д.Энхтөр “Анод” банкны Гүйцэтгэх захирал асан, Зүйл анги ЭХ-ийн 148.4,150.3,156.3
3 Н.Даваа “Анод” банкны ТУЗийн гишүүн асан, Зүйл анги ЭХ-ийн 148.4,150.3,156.3
4 Л.Уламбаяр “Анод” банкны Тамгын газрын дарга асан, Зүйл анги ЭХ-ийн 148,150,156
5 Ж.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны дарга
6 А.Батсүх Монгол банкны Ерөнхийлөгч асан
7 Э.Цэрэндаш (5.302.176.498.58 төгрөгийн зээлээ төлөөгүй) Компанийн захирал, Зүйл анги ЭХ-ийн 156.3, 150.3
8 Э.Оюунсүрэн Хувиараа бизнес эрхэгч, Зүйл анги ЭХ-ийн 148.4,150.3,156.3
9 Д.Ганзориг (1.226.934.363.94 төгрөгийн зээлээ төлөөгүй) Шивээ говь флюрит ХХК-ийн захирал, Зүйл анги ЭХ-ийн 156.3, 150.3
10 Ж.Гантулга Хувиараа бизнес эрхэгч, Зүйл анги ЭХ-ийн 156.3, 150.3
11 Э.Оюунчимэг Хувиараа бизнес эрхэгч, Зүйл анги ЭХ-ийн 156.3, 150.3
12 Г.Энхцэцэг Хувиараа бизнес эрхэгч, Зүйл анги ЭХ-ийн 156.3
13 Б.Ганбаяр Хувиараа бизнес эрхэгч, Зүйл анги ЭХ-ийн 156.3
Арилжааны банкуудаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө эхний дөрөвт жагсаж байсан “Анод” банкны удирдлагад энэ хэрэг хамаатай гэдэг ч мөрдөн шалгах ажлын явцад дарга нараас нь гадна 15 хүн гэм буруутай болохыг тогтоон, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Энэ хэрэгт яллагдагчаар хэн, хэнийг татсаныг сонирхож, 13 -ыг нь олж мэдсэнээ толилуулъя. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдэх ч улс 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсаад байна.
Банкинд итгэн их хэмжээний мөнгөө хадгалуулсан иргэд санаа зовох зүйлгүй төрөөр хохирлоо барагдуулсан ч хувьцаа эзэмшигчдийн асуудал одоо ч бүрхэг хэвээр. 2008 оны арваннэгдүгээр сарын 25-нд Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль гарсан нь зарим хүмүүст их хэмжээний мөнгө завших боломжийг нээсэн нь харагддаг. Тус хуулийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг ч угтаа зохицуулах бус завхруулж эхэлнийг “Анод”, “Зоос” банкны хэрэг явдал гэрчилж байна.
Хуулийн 2.3-т Энэ хуулийн 2.2-т заасан баталгааны хугацаанд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцна гэж заасныг овжин ашиглаж олон тэрбумын зээл авч завшин их хэмжээний хохирол учруул сан юм. “Анод”-ын 29 хавтаст хэрэгт Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ц.Нямтайван, Х.Базар рагчаа, С.Хишигжаргал нар хяналт тавьж байгаа аж.
Х.СҮРЭН