Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баруунбаянгийн Цуурай гэдэг газар нутагла аг иргэн Г гэгч хоёр баавгай, найман гахай, гурван булга агнасан тухай иргэдээс мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны улсын байцаагчид, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хам гаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтсийн ажилтнууд хамтран шалгалт хийж илрүүлэн, Г-г мөрдөн байцаалтад шилжүүлжээ.
Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцвол зэрлэг гахай 2.0-3.4 сая, булга 3.0-5.1 сая, баавгай 2.0-3.4 сая төгрөг байдаг. Хэрвээ мөрдөн байцаалтаар эзэн холбогдогч нь тогтоогдвол дээрх үнэлгээгээр нөхөн төлүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.
Мөн дархан цаазат газар хориотой ан агнасан тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор ан амьтанг зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгр өгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Ц.Мичид