Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Үдлэг Баянгол гэх газарт Б.Гантулга гэдэг залуу, иргэн Ч.Сансарыг хутгалж гэмтээсэн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд гарчээ. Гэвч хохирогч Ч.Сансар нь өнөөг хүртэл олдохгүй, Б.Гантулгад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй байгаа юм байна.
Тиймээс хохирогч Ч.Сансарыг эрэн сурвалжилж байгаа аж. Тэрбээр Булган аймгийн харьяат бөгөөд ар гэр нь тус аймагт байдаг гэнэ. Цагдаагийнхан түүний ээжтэй холбогдоход “Гэртээ ирэхгүй байгаа” гэж хэлжээ.
Ч.Сансарыг тань даг, хаана байгааг нь мэдэж байгаа хүн байвал Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн 98080401 дугаарын утсаар холбогдохыг мөрдөн байцаагчид хүсэв.