Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хоёр иргэн архинд хордож амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарчээ. Архин хордож нас барсан хоёр хүнээс гадна хэл ам нь эвгүй болж, ярьж чадахаа больсон, ходоод нь өвдсөн цөөнгүй иргэн сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрынхнаас тодруулахад “Бат-Өлзий суманд хоёр иргэн нас барсан нь үнэн. Тэд архинаас хордсон эсэхийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа” гэв.
Г.РАВЖАА