Дөрвөн тэрбум төгрөг байсан арилжааны банкуудын дүрмийн санг Монголбанкнаас хоёр дахин нэмэгдүүлэх босго тавьсан нь жижиг банкны удирдлагуудыг мөнгөний эрэлд хатааж, хөрөнгө оруулагч олох аянд мордуулсан юм. Чухам тэр үед Швейцарийн иргэн В.И.Армен одоогийн “Трансбанк” буюу Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг ху далдаж авахаар тус банкныхантай тохиролцжээ.
Тэрбээр энэ банкинд дөрвөн тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулсан юм гэсэн. Гэрээ ёсоор банкны хөрөнгийн 51 хувийг эзэмшсэн щвейцарь эр Гүйцэтгэх захирлаа томилох, харин манайхан ТУЗ-ийн даргаа авахаар болсон аж. “Би дэлхийд хамгийн найдвартай банктай Швейцарь улсын иргэн, банкир. Банк ямар байдгийг сайн мэднэ, энэ салбарт олон жил ажилласан туршлагатай. Тиймээс Тээвэр хөгжлийн банкийг швейцарь банк болгоно” хэмээн тэрбээр Монголбанкны удирдлагуудтай уулзахдаа амлаж, итгэлийг нь олж авчээ.
Удалгүй ОХУ-аас А.Е.Новожилов хэмээх эрийг авчирч банкныхаа Гүйцэтгэх захирлаар томилов. Энэ нь ч санамсаргүй явдал байгаагүй юм. Учир нь тэд ОХУ-ын Москва хотод төвтэй, СанктПетербург, Екатеринбургт сал бартай “Судо ст ройтельный банк”-нд хамт ажиллаж байсан юм билээ. Швейцарьт амьдардаг оросуудын байгуул сан энэ банк “2660 сая рублийн дүрмийн сантай” гэж тус банкны цахим хуудсанд тэмдэглэжээ. В.И.Армен энэ банкны ТУЗ-ийн гишүүн байсан юм байна.
Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Е.Новожилов нутгаасаа А.М.Парашак, Ю.Н.Конов хэмээх хоёр нөхрийг авчирч өөрийн орлогчоор томилсон аж. Түүгээр ч зогсохгүй эхнэрээ Банкны хэрэг эрхлэх газрын захирал болгожээ. Энэ бүх халаа сэлгээгээ “Банкны мэргэшсэн ажилтнууд, өөрийн багийг бүрдүүлж байна” хэмээн тайлбарласан байх юм. Гэвч манай нэг жижиг банкийг дэлхийн хэмжээний банк болгох төлөвлөгөөтэй, Щвейцарийн харьяат орос эзэн, захирлуудтай энэ багийнхны зорилго огт өөр байсан нь одоо улам бүр тодорхой болж байна. Юу гэхээр тэд “Трансбанк”-аар дам жуулан мөнгө угаах зорилготой байсан аж.
Зорилгоо ч биелүүлсэн юм. Тухайлбал, “Судострой тельный банк” - ны их хэмжээний мөнгийг Кипр рүү шилжүүлж, тэндээсээ “Трансбанк”-нд авчран хадгаламж нэрээр байршуулжээ. “Банкинд их хэмжээний мөнгө оруулсан, хувийн хадгаламжид удаан хугацаагаар байршлуулсан” хэмээн энэ ажлыг гардан гүйцэтгэсэн тус банкны орлогч захирал А.М.Парашакийг 40 сая төгрөгөөр урамшуулж байсан аж. Энэ мэтээр Кипрээс олон сая доллар шилжүүлэн энэ бан каар дамжуулан угаасныг манай хууль хяналтынхан хэзээ хойно мэджээ.
Тус банкны гадаад эзэн, захирлуудын шунахай, увайгүй зан хэрээс хэтэрснийг баримт харуулна. Наад зах нь А.Е.Новожилов банкнаасаа 40 сая төгрөг авч, өөрийнхөө нэрээр хувийн хадгаламж нээн хүүг нь авдаг байсан гэнэ. Түү- ний авсан мөнгө хадгаламж эзэм шигч хэн нэгний хөрөнгө байсан байж таарна. Цайчихсан луйварчин гэхэд ч багадахаар энэ орос эр монголчууд бид ний хадгаламжийн мөнгөнөөс 140 гаруй сая төгрөг авч, “Дельта” төвийн хоёрдугаар давх рыг худалдаж аван эзэндээ бэлэг болгожээ. В.И.Армен ч түүний өрөөсөн дугуй. Энэ байранд банкаа өндөр түрээстэйгээр оруулж, Монголоос явах хүртлээ 130 сая гаруй төгрөгийн ашиг олжээ.
А.Е.НОВОЖИЛОВЫГ ОРГУУЛАХАД НУТАГ НЭГТНҮҮД НЬ ТУСАЛСАН УУ
Удирдаж байсан банкныхаа хөрөнгөнд гар дүрсэн А.Е.Новожиловын хууль бус ажиллагааг манай хууль хянал тынхан илрүүлж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Монголын нэг банкаар тоглосон, мөнгө угаасан түүний гэм буруутай нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс түүнийг яллах бүрэн үндэслэлтэй гэж прокурор үзсэн байна. Түүнээс хойш үйл явдал хэрхэн өрнөсөн талаар хэвлэлд хангалттай мэдээлсэн тул дахин бичих нь илүүц биз ээ. Түүнийг яллагдагчаар та тагдаад байхад батлан даалтад гар гаж авахаар хөөцөлдөж байсан хүн бол эхнэрийнх нь дүү. Энэ эмэгтэйн оролцоотойгоор “Тэрхийн орой” компанийн захирал Д.Ундраа, найз залуугийнхаа хамт А.Е.Новожиловыг шүүхээс батлан даалтад авчээ.
Гэсэн ч энэ хүн хаачсан нь мэдэгдэхгүй алга болж, бөөн эрэл сурал болсны эцэст Дорнод аймаг дахь Эрээнцавын хилийн боомтоор гарсныг тогтоосон. Түүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх мэдээллийг хилийн боомтуудад хүргэсэн ч нэг л мэдэхэд тавиад туучихсан байсан. “Тухайн үед цахилгаан тасарсан тул А.Е.Новожиловыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байсныг мэдээгүй. Бичиг баримт нь ном ёсоороо байсан тул гаргасан” гэж тус боомтын шалгагч, ахлагч мэдүүлсэн нь тун үнэмшил муутай.
Манай хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлага эндээс харагдаж байна бус уу. Ганц А.Е.Новожиловоор тогтохгүй, гадаад, дотоодын олон гэмт хэрэгтэн нэг мэдсэн харьд гарчихсан, манайхнаар тоог тохуу хийсэн захиа энэ тэр илгээгээд сууж байдаг. Бүхэл бүтэн тусгаар улсын төрийн албаныхан наад захын нэг луйварчнаар тохуурхуулж байх ч гэж дээ. Бидэнд олдсон мэдээллээр мөрдөн байцаагчид А.Е.Новожиловын гадаад паспортыг хураан авч, Элчин сайдын яамныханд нь өгсөн юм билээ. Гэтэл ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь манай хууль хяналтын байгууллагынхан нотлоод байтал паспортаа яагаад авчихсаныг бүү мэд. Тус улсын Элчин сайдын яамныхан л үүнийг тайлбарлаж чадах байх.
Хадгаламж эзэмшигчдийн мөн гийг зүй бусаар ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт А.Е.Новожиловоос гадна түүний эхнэр, хө рөнгө оруулагч В.И.Армен, “Трансбанк”-ны орлогч захирал А.М.Парашак, Ю.Н.Конов нарыг шалгах ёстой юм билээ. Тэд мөнгө угаасан хэрэг нь илчлэгдсэн даруйд нутаг буцаж, үйл явдлыг хилийн чинадаас ажиглан, биднийг басамжилсан шигээ сууж байна.
Д.ДАГВА