Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хөндлөн уулын даваанд дэлхийн ус хагалбарын гурван шугамын нэг цэг байдаг билээ. Тус цэгийг 1990 онд “Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний институт” (хуучнаар)-ын залуу судлаачид нарийвчлан тогтоож, тэмдэгт баганыг байрлуулсан түүхтэй. Эл тэмдэгт баганын мэдээллийн самбарыг хагалж, эвдсэн байсныг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ц.Балдандоржийн санаачилгаар “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын хамт олон сэргээн засварлаж, Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”, “Туул голын сав газрын захиргаа”, “Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа”, “Хэрлэн голын сав газрын захиргаа”-нд өнөөдөр хүлээлгэн өгчээ.