Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлд тарьсан гоёл, чимэглэлийн модыг сугалж, хулгайлсан хэрэг гарсан талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ. Энэбишийн өргөн чөлөөнд байрлах 220 торонд гоёл, чимэглэлийн мод тарих ажлыг өчигдөр эхлүүлж 150-д нь 336 монос, 384 голт бор суулгасан гэнэ. Харамсалтай нь, өчигдөр 04.31 цагийн үед өндөр ургасан моносноос нэг, голт бороос гурвыг нь хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдэгдэн, буруутныг хайж байгаа аж.