Өчигдөр Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэж байна. Иймд Хэрлэн голын сав, эрэг дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг оанхааруулж байна. Үүнд:
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих,
- Мөн усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих шаардлагатай хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.