Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Хантайширын нурууны Буга нутагшуулах төвд Төв аймгийн Хустайн нуруунаас 21 толгой илийг өнгөрсөн онд шилжүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр тус Буга нутагшуулах төвд амьдарч буй гурван настай "Шарга", дөрөвтэй "Коко" нарт Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Ингэснээр Төв аймгийн хустай нуруунаас нутагшуулсан бугын шилжилт, хөдөлгөөн, амьдралын идэвх зэргийг судлах бөгөөд шинжлэх ухааны томоохон ач холбогдолтой судалгаа болно хэмээн албаныхан үзэж буй гэнэ.
Ташрамд дурдахад, халиун бугын нэг настай илийг зоргол, хоёр настайг жий, гуравтайг цөх гэдэг аж.