"Хөгжлийн зураг-2024" төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн XVII хорооны 3057 цэгт гэрэлтүүлэг хийж буй хэмээн албаныхан мэдээллээ. Ингэснээр гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг болон зам тээврийн осол буурч, иргэд аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх аж.