Д.Сүхбаатарын байгуулсан түүхэн гавьяа, ялалт, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үгүйсгэхийн зэрэгцээ түүний угсаа гарвалыг монгол биш гэсэн утга бүхий “Үнэн түүх” хэмээх баримтат кино телевизүүдээр саяхан гарсан юм. Үүнийг түүх судлаачид, тэр дундаа Д.Сүхбаатарын амьдрал, угсаа, түүхэн гавьяаг судалсан эрдэмтэд эрс эсэргүүцэж, өчиг дөр хэвлэлийн хурал хийлээ.
Энэ талаар Түүхийн хүрээлэнгийн ажилтан, доктор, профессор Ч.Дашдаваа “Бодит түүхийн нийгэмлэг” гэгчээс мөнгө төлж, ийм хачин юм хийжээ гэж ойлгосон. Зохиогч, найруулаг чийнхаа нэ рийг нуусан байна лээ. Сүхбаатарын хө- шөөнд “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж өөрийнх нь хэлсэн гайхамшигтай үгийг монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг.
Гэтэл Бодоо, Чагдаржав нар анх бичсэн, Х.Чойбалсан 1942 онд түүхч Навааннамжилд үүрэг өгч сэргээн бичүүлсэн гэх зэргээр ярьж явна лээ. Энэ үгийг 1921 онд Нийслэл хүрээг чөлөөлсөний дараа төв талбайд болсон цуглаанд орол цохдоо Д.Сүхбаатар хэл сэн байдаг юм. Харин Д.Сүх баа та рын хэлсэн үгийг 1925 онд “Ардын цэрэг” сонинд Х.Чой бал сангийн “Ган төмөр мэт мохошгүй баатар зоригт, гавьяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан дурсгалын товч өгүүлэл”-д анх нийтэлсэн байдаг юм.
Ийм мэтийн үндэсний бахархал, монголчуудын эрхэм хүний нэр төр, түүхэн гавьяаг үгүй хийх гэсэн оролдлого гаргаж байгаа хүмүүс ичдэггүй л юм байх даа. Ардын хувьсгал болоод түүний түүхэн гавьяаг 2008 оны долдугаар сарын 1-нд болсон халдлагаар устсан гэж ойлгосон бүлэг хүн энэ мэтийн хэн ч итгэхээргүй зүйл хийж байгаа нь инээдтэй болоод эмгэнэлтэй. Ардын хувьсгалын талаарх бүх баримт Үндэсний архивт хадгалагдаж байгаа.
Иймд нийтэд ташаа мэдээлэл тарааж, түүх гуйвуулахыг оролдсон гэмт этгээдүүдийг яа рал тай илрүүлж, арга хэмжээ авахыг бид хүсэж, шаардаж бай на. Монголын түүх, заяа гомдох вий” гэв. Академич Т.Намжил “Монго лын түүхийг гуйвуулж, Д.Сүхбаатарыг өвөрлөгч гаралтай гэх ташаа мэдээллийг олон нийтэд цацсанд түүхчид бид төдийгүй ард түмэн харамсаж, хилэгнэж байна. Д.Сүхбаатар тусгаар тогтнол, улсынхаа хил хязгаарыг тогтоож, ядуу тарчиг амьдралтай 500-гаадхан мянган хүнийг эрх чөлөөтэй болгохын төлөө 1922 оныг хүртэл нийт 168 зэвсэгт тулаанд орсны 112-ыг нь өөрөө удирдаж, ялалт байгуулсан.
Тиймээс Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл рүү дайрсан тэр нэвтрүүлгийн эздийг олж, хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Бид Ерөнхийлөгчид хүсэлт гаргана. Ингэж үүх түүх, удам угсаа, улсынхаа бахархлыг хэн дуртайнх нь доог тохуу болгож байгаад бидний хэдэн хөгшин зүгээр хараад суугаад байж чадсангүй. Тэр нэвтрүүлгийг өндөр үнээр телевизүүдэд худалдсаныг тогтоосон” гэж ярив.