Монголын чөлөөт бөхийн холбоо Токиогийн олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Казахстанд “Нур-Султан-2019” ДАШТ, энэ жилийн Алматыд Ази тивийн АШТ, Болгарын Софид зохион байгуулсан олимпын эрх олгох тэмцээнээс эрх авсан есөн тамирчныг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын болон олны саналаар олимпод барилдуулахаар шийдэж, албан ёсоор зарласан. “Ковид-19” цар тахлын дэгдэлтээс сэргийлж сорилт тэмцээн хийлгүй зөвхөн эрх авсан тамирчдыг ийн сонгосон аж. Токиод ирэх наймдугаар сарын 2-7-нд чөлөөт бөхийн тэмцээнтэй.
Монголын баг тамирчид
Эрэгтэйчүүд
- 57 кг: Э.Бэхбаяр
- 65 кг: Т.Тулга
- 125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэйчүүд
- 50 кг: Ц.Намуунцэцэг
- 53 кг: Б.Болортуяа
- 57 кг: Б.Хонгорзул
- 62 кг: Х.Болортуяа
- 68 кг: С.Батцэцэг
- 76 кг: О.Бурмаа
Сонирхуулахад, ОХУ-ын Красноярскт Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд шигшээ багийн 20 тамирчин зодоглохоор хойд хөршийг зорив. Тэд “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдарханы удирдлагад хүч үзэх нь. Шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллах аж.