Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан экспортын зээлийн хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсын “МАЗ” компанийн үйлдвэрлэсэн 42 ширхэг автомашин, механизм тоног төхөөрөмжийн түлхүүрийг олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтын байгууллагад гардуулан өглөө. Авто замын нүхэн засварын битум эмульсийн технологид суурилсан болон хосолмол ажиллагаатай тусгай зориулалтын тоноглол бүхий дээрх машин, механизм нь нийтдээ 3.3 сая еврогийн өртөгтэй аж.