Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамбыг өнгөрсөн оны тавдугаар сард авлига авсан, албан тушаалаа хэтрүүлж, хилээр алт, үнэт эдлэл гаргасан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс саатуулан шалгасан юм. Түүнчлэн эхнэр Б.Анхчимэгийг нь хамсаатан гэж үзэн нийслэлд авчран саатуулсан билээ. Тагнуулынхан сэжигтнээр та тан шалгаж байснаа төд удалгүй Д.Дэндэвсамбыг сулласан.
Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг дарга эхнэрээ урдаа барьж, хэргээ хүлээлгэх оролдлого хийсэн аж. Хэлэлцэж тохирсон ёсоор эхнэр Б.Анхчимэг нь нөхрийнхөө хууль бус үйлдлийг өөрийн буруу хэмээн хүлээж эхэлжээ. Хэд хэдэн үйлдэлтэй тэдний хэрэг чамгүй олон хавтас болсон байна. Б.Анхчимэг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Га шуунсухайтын боомтоор 25 кг алт гаргах гэж байгаад хилийн шалган, тагнуулынханд баригдсан юм.
Энэ хэрэг чухам юу болсон, хаана байгааг сонирхлоо. ТЕГ-ын Мөрд өн байцаах хэлтсийнхэн хоёр сар гаруй мөрдөөд шүүхэд шил жүүл сэн ч мөрдөн байцаах ажил хан галтгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хэргийг буцаасан юм байна. Одоо хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа гэж албаны эх сурвалж ярилаа. Харин энэ хэрэгт сэжигтнээр татагдаад бай гаа Б.Анхчимэгийг шинэ жилийн өмнө батлан даалтад гаргасан аж.