Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэг ямар шатандаа явааг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга, хурандаа Ц.Батболдоос тодрууллаа.
-Долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр хүн буудсан гэх цагдаа нарын хэргийг хэзээ шалгаж дуусах бол. Одоо ямар шатандаа явж байна вэ?
-2008 оны долдугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах ажиллагааны үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан хэргийг 2010 оны арваннэгдүгээр сарын 11-нд энэ хэргийн хохирогчид болон тэдний өмгөөлөгчдийн гомдлоор УЕПГаас сэргээн ирүүлсэн. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг ойрын үед дуусгах төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ хэрэгт ямар хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгс лээр сүүлийн үед олон хүнийг нэмж шалгаж байгаа гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
-Тухайн үед цагдаагийн байгууллагын алба хаагчдын хэрэглэсэн байлдааны сум бүхий галт зэвсгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хангалттай тогтоогдсон. Ийм учраас тухайн үед цагдаагийн байгууллагыг болон уг эмх замбараагүй байдлыг тараах ажиллагааг удирдан зохион байгуулсан нэр бүхий дөрвөн албан тушаалтныг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ хэрэгт олон хүнийг шинээр холбогдуулан шалгаж байгаа гэдэг нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл юм.
-Тэр албан тушаалтнууд одоо хаана, юу хийж байгаа вэ?
-Хоёр нь цагдаагийн байгууллагад ажиллаж байна.