Туулын бургасыг их хэмжээгээр огтолж, барилга барьж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн ногоон бүсийн хэсэг газрыг хашаалж, мод бургасыг нь огтлон барьж эхэлсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр тайрсан моднуудыг хашаан дотор овоолсон байсан бөгөөд сэтгүүлчид очих сургаар шөнө дунд ачиж гаргасан байна гэв. Тэгвэл эл мэдээллийн дагуу Б.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт “Туул голын эрэгт барилга барих зориулалтаар олгосон 19 газрын зөвшөөрлийг цуцлах” шаардлага илгээжээ.