Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийнхэн эх орноосоо урвасан байж болзошгүй хэрэгт сэжиглэн нэгэн экс ажилтнаа цагдан хорьжээ. Тус газарт ажиллаж байсан Б.Нямхандыг эрүүгийн хэрэгт холбогдуулан одоогоос хоёр сарын өмнө баривчилсан байна.
ТЕГ-ын эх сурвалжийн мэдээллээр тэрбээр Сөрөх тагнуулын албанд гурван жил ажилласан нэгэн аж. Түүнийг эх орноосоо урвасан, гадаадын тусгай албадад төрийн нууц мэдээ баримтыг удаа дараа дамжуулсан хэрэгт яллагдагчаар татаад байгаа гэнэ. Энэ талаар ТЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Б.Нямхандыг эх ор ноосоо урвасан гэсэн зүйл ангиар шал гаж байгаа нь үнэн. ТЕГ-т 2-3 жил ажилласан хүн” гэв.
Нийслэлийн прокурорын газрын эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар лавлахад Б.Нямхандыг цагдан хорьсныг батлаад “Улсын нууцтай холбоотой асуудал болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Б.Нямханд нь 1975 онд төрсөн юм байна. Түүнийг Б.Хурцтай холбоотой мэдээллийг гадаадын тусгай албанд дамжуулсан байж болзошгүй гэх таамаг байгаа бол хоёр хөршийн тусгай албадтай холбоотой байсан гэх хүн ч байна.