“БНСУ-д гэрээгээр ажилд зуучилна” хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Ч.Оюунгэрэл, Д.Пүрэвсүрэн нарын найман хүнд холбогдох хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Шүүх тэдэнд залилуулсан хохирогчдын тоо нэмэгдсэн гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргасан гэж мэдээлэв.
Тэд 2007 оны тавдугаар сараас 2008 оны есдүгээр сар хүртэл Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутагт “Азийн нөхөрлөлийн холбоо” гэх төрийн бус байгууллага байгуулж, тусгай зөвш өөрөлгүй атлаа гадаадад ажиллах хүч гаргана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, 503 хүнээс нэг тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгт холбогдоод байгаа юм.