“Сүнжин гранд” зочид буудлын дэд захирал Ким Юү Сог болон Юү Мо Жин нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд дахин шилжүүллээ. Тус шүүхээс өнгөрсөн оны арванхо ёрдугаар сард хавтаст хэрэгтэй танилцаад хэрэг гарах үед хамт байсан БНСУ-ын иргэнийг яллагдагчаар татах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм
. “Сүнжин гранд” зочид буудлын дэд захирал Ким Юү Сог болон Юү Мо Жин, Ан Жи Вонг нар өнгөрсөн оны наймдугаар сарын 26-ны үдэш манай улсын иргэн Я, Э нарыг зодож, хүнд гэмтэл учруулсан юм. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаад тэдэнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар бүлэглэн танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин Ан Жи Вонг нь энэ хэрэгт холбогдолгүй хэмээн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхг үй болгожээ.