Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэх газар 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.
Энэ талаарх мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн өнөөдөр 05.00 цагт мэдээлсэн гэнэ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.