Өнгөрөгч баасан гаригийн 13.00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын II багт оршин суудаг Т, У нар алга боллоо гэсэн мэдээлэл аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ар гэрийнхэнтэй нь хамт хайсаар ням гаригт тус сумын цэвэрлэх байгууламжийн бохир уснаас олжээ. Энэ тухай тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Ганжаргалаас тодруулахад “Нэг айлын 10-12 насны хүүхдүүд гэсэн. Одоо Замын- Үүдийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, өөр мэдээлэл ирээгүй” гэв.
Х.ХАНГАЛ