Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хойхоон-Ам гэх газар орчмын Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг өчигдөр 17.47 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 километр замыг туулан, 18.30 цагт очиход таван настай, эрэгтэй хүүхэд усанд осолдсон байсан гэнэ. Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир өчигдөр 20.50 цагт түр зогсоосон аж. Харин өнөөдөр 06.40 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.