Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Нам даваа гэх газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 12.40 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Ерөө, Жавхлант, Хонгор сумын иргэд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ой, хээрийн түймрийн талбайд очжээ. Одоогоор түймрийг намжааж дийлээгүй бөгөөд, нутгийн иргэд болон алба хаагчид унтраахаар ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.