МХЕГ-аас Өмнөговь аймгийн зам харгуй муу учир зам тээврийн осол их гарч байна гэсэн судалгаа гаргажээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд нүүрс тээвэрлэх замд 31 осол гарч 11 хүн нас барж, 15 нь хүнд бэртэж гэмтсэн байна. Осол буурахгүй байгаа учир ТавантолгойГашуунсухайтын чиглэлд автозам тавьж байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд тус аймгийн экспортод гаргаж буй нүүрсний хэмжээ нэмэгдэж, түүнийг даган хүнд даацын тээврийн хэрэгсэл олширч буй аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд одоогоор Өмнөговьд 87 аж ахуйн нэгжийн 2665 тээврийн хэрэгсэл байгаа юм.