Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуучлалын газрынхан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хамтран тодорхойлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн санамж бичгийн ийн хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэлээр харилцан хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчилна хэмээн хоёр талынхан мэдээллээ.