Ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагынхны ажил 08.00 цагт эхэлж, 17.00 цагт тарна.
Авто замын ачааллыг бууруулах зорилгоор ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэнэ. Нийслэлийн төр захиргааны байгууллагад 35 мянга гаруй ажилтан албан хаагчид ажилладаг аж.