Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд хоригдож байсан Д.М өнгөрсөн лхагва гаригт амиа хорложээ. Тэрбээр хоригдож байсан өрөөнийхөө цонхноос өөрийгөө боомилсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт холбогдон Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгуулж байжээ.
Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын даргаас лавлахад “Ялтан амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй байсан уу гэдгийг шалгаж байна. Талийгаач шүүхээр шийтгүүлсэн нэгэн. Түүнээс биш мөрдөн байцаалтад байхдаа амиа хорлоогүй” гэв. Харин ШШГЕГ-ын албаны эх сурвалж “Ийм асуудал болсон нь үнэн. Бусдыг хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байсан 18 настай Д.М амиа хорлосон асуудлыг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.