Улаанбаатар хотод өнөөдөр суурин 41 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13,911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:
- Амны хаалтаа тогтмол зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гар угаах, халвдаргүйжүүлэх
- Байнгын агааржуулалт хийх
- 10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.