Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Дөлгөөн нуурын уулзвараас зүүн тийш 70 метр газарт ф900мм-ийн цэвэр усны шугамыг шинээр татах ажлыг эхлүүлнэ. Үүний дагуу 2021 оны тавдугаар сарын 9-ны 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ тухайн орчныг цэвэрлэн, авто зам, талбайн нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийж гүйцэтгэн ажиллахыг санууллаа. Гүйцэтгэгчээр “Грийн ресурс” ХХК ажиллаж буй.
Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг хүслээ.