Нийслэлийн Баянгол дүүргийн нэгд үгээр хорооны нутагт БНХАУ-ын иргэд “Богд-Ар” нэртэй орон сууцны хороолол бариад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл тус хорооллын орон сууцнуудыг улсын комисс хүлээж аваагүй, зарим хэсгийг нь нурааж зурагт заасны дагуу барих талаар МХЕГ-ын Дэд бүт цийн хяналтын албаныхан шаардаж буй ч дийлэлгүй өдий хүрчээ. Оршин суугчид “Энэ байр ашиглалтад ороод дөр вөн жил болсон.
Бид мөнгөө төлсөн атлаа байр ныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй. Улсын комисс барилгыг хүлээж аваагүй. Байрны зарим хэсгийг нураах шаардлагатай гэсэн. Хэрэв нураах болбол бид хохироод үлдэх үү” гэж ярьж байгаа юм. Үүнээс гадна тус барилга өвөлдөө их хүйтэн, тааз, хана, дулааны сүлжээ нь чанар муутай, ая тухгүй тул иргэд хохирсоор байна. Барилгын зарим хэсгийг нураах шийдвэр 2009 онд гарсан ч одоо болтол хэрэгжээг үй. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай XDF компанийнхан барилгын зургийг зөрчиж барьсан байна.
Тус компанийнхан иргэдийг хохироож, залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдон УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулж байгаа юм. “Богд-Ар” хорооллыг бариулж буй захиалагч компани болох XDF компанийн захирал БНХАУын иргэн Зү Жин Зао барилга барихдаа аккредатив гаргах нэрийдлээр тус хорооллын 100 гаруй оршин суугчийг нэг тэрбум гаруй төгрөгөөр хохироосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан бусдыг залилан мэхэлсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм. Энэ хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Уг нь Зү Жин Зао нь манай улсын хуулийг удаа дараа зөрчсөн учир Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас албадан гар гахаар шийдвэрлэсэн байжээ.
Гэвч манай 100 гаруй иргэн хүсэлт тавьж хохирлоо барагдуулах талаар арга хэмжээ авч, хуулийн байгууллагад хандсан талаараа тус газрын удирдлагад тайлбарлаж, албадан гаргах шийдвэрийг нь цуцлуулсан гэнэ. Зү Жин Зао нь манай иргэдийг залилс наас гадна нутагтаа эрүүгийн хэрэгт хол богджээ. Тэрбээр эх орондоо их хэмжээний зали лангийн хэрэгт холбогдон Интер полоор эрэн сурвалжлагдаж байсан аж. Гэтэл олон улсад эрэн сурвалжлагдаж бай сан гэмт этгээд манай улсад суурьшиж, ба рилгын компани хүртэл байгуулаад барьсан орон сууцаа өндөр үнээр иргэдэд арилжиж байв. Энэ мэт залилангийн хэргээс гадна БНХАУ-аас барилгачид нэрээр 187 хятад иргэнийг Монголд авчирч “Богд-Ар” хороололдоо ажиллуулж байгаад тэднийг мөн л хуу ран мэхэлж хулхидан цалинг нь ч өгөлгүй нутаг буцаасан аж. Тиймээс эх орондоо очсон нутаг нэгтнүүд нь Зү Жин Заог хууль хяналтын байгууллагадаа шал гуулахаар гомдол гаргасан байна. Түү нийг баривчлан авч явсан ч тэрбээр Мон голд буцаж иржээ. Манай хууль хяналтын байгууллагад хохирогч 100 гаруй иргэн хүсэлт тавьж түү нийг БНХАУ-аас авчруулсан юм байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголд ирэхэд нь баривчилж Ганцхудагт цагдан хорьсон юм. Зү Жин Заогийн хууль бус үйлдэл үүгээр дууссангүй. “Богд-Ар” хорооллоос гадна “Бэгдү” констракшнд захиалга өгч Тээврийн тов чооны орчимд дахин нэг орон сууцны барилга бариулж байгаа ажээ. Эндээ сээ мөн 40 гаруй хүнийг залилан мэхэлсэн бололтой. Хохирогчдын дунд “Богд-Ар” болон Тээврийн товчооны ойролцоо барьж буй орон сууцнаас худалдаж авахдаа банк наас их хэмжээний зээл авч, байрны төл бөрөө төлсөн хүн ч цөөнгүй бий аж. Тэд орон сууц ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч бай гаа төдийгүй, зээлийнхээ хүүнд нэлээд мөнгө төлж, давхар давхар хохирч байгаа гэнэ. Уг нь хохирогчид XDF компаниас орон сууц эзэмших эрхээ авсныхаа дараа түү- нийгээ барьцаалан зээлээ барагдуулна хэмээн тооцоолсон бололтой. “Богд-Ар” хороололд амьдарч буй иргэд байр эзэмших гэрчилгээгээ авч чадаагүйгээс орон сууцаа барьцаанд тавих, оршин суугаа газартаа бүртгүүлэх боломжгүй болсон зэрэг хүндрэл учирч байгаа юм байна.
Г.РАВЖАА