Улсын нууц задруулсан гэх хэрэгт буруутгагдан таван жил хорих ялаар шийтгүүлсэн УИХ-ын Тамгын газрын ажилтан Ц.Жаргалсайхан Тоосгоны буюу ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна.
Түүний хэргийн талаар тагнуул, прокурорын байгууллагаас Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргахгүй гэнэ.
Монголд энэ төрлийн гэмт хэргийг анх удаа шийдвэрлэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар туршлага дутсан байж болзошгүй гэж үзээд дээрх хоёр байгууллагынхан гомдол гаргахгүй байх шийдвэр гаргасан аж.
Мөн Ц.Жаргалсайхан ч хэргийг нь шүүх буруу шийдсэн, хуулийг буруу хэрэглэсэн талаар гомдол гаргаагүй байна.
Хэрэв хэргийн аль нэг оролцогч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаад ерөнхий шүүгч гомдолтой танилцаж дүгнэлт бичсэн бол нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай.
Г.Цолмон