Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт байрлах Дулааны цахилгаан станцын дамжуулах машинист, 49 настай Э энэ сарын 5-ны 16 цагийн орчимд ажил дээрээсээ гэнэт алга болжээ.
Тус станцын ээлжийн ажилчид түүнийг хайгаад олоогүй тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.
Цагдаа, гал түймрийн хяналтын байцаагч нараас бүрдсэн баг маргааш нь 11.29 цагт Дулааны станцын нүүрсэнд даруулж, амиа алдсан байхад нь олсон байна.
Х.Эрхэм