ҮАБЗ-ийн Ажлын албаны референт Б.Алтан-Очирын авч явсан бичиг баримтын хуулбарыг ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсийн ажилтнууд шалгаад улсын нууцад хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд “Ланд круйзер-100” маркийн 23-65 УБЦ улсын дугаартай авто машинаасаа “Тавантолгой” болон “Их Монгол сан”-гийн төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, “Sony ICD-SX 850” дуу хураагуураа алдсан юм.
ТЕГ-ын Төрийн нуу цын хэлтсийн ажилтан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлыг нь ҮАБЗийн хуралдаанаар хэ лэлцээд төрийн нууцад хамаарахгүйг тогтоосон” хэмээн дүгнэсэн гэлээ. ТЕГ-ынхан энэ мэдээллийг батлаад хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэсэн юм.
Харин цагдаагийн ажилтнууд “Бид энэ хэргийг шалгаагүй” гэж мэдээлэв.
Г.РАВЖАА